Arhiv

Энэхvv блог нь хvмvvсийн тухай болон байгууллага салбарын тухай цогц мэдээ мэдээлэл багтаасан баялаг архив болох болно. Эндээс хэн нь хэн бэ гэдгийг харах сайхан боломж нээгдэнэ!!!

WWW.BOLOD.MN шинэ сайтаар зочлоорой!!!

2008-06-21 02:13
Цаг тутам єдєр бvр танд шинэ шинэлэг сонирхолтой мэдээллийг хvргэнэ.
Ангилал : Баабар | Нийтэлсэн : bolod.M | Уншсан (315) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нордовийн Болормаа

2008-01-03 06:25
Нордовийн Болормаа
Засгийн газрын гишүүн. БСШУ-ны сайд.
Түүний зан чанар...

Урлаг, уран сайханд авъяастай. Бусдын нүднээ бүх юм нь бүтэмжтэй сайн харагддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ амьдралын бэрхшээлийн өмнө арчаагүйтдэг. Учир нь тэд ирээдүйдээ итгэл муутай ханддаг, сэтгэлээр амархан унадаг, шийдмэг бус. Ихэнх нь мухар сүжигтэй. Өөрийн ажил мэргэжилд дуртай. Тэд хэзээ ч мөнгөөр дутагдаж гачигдахгүй. Тансаг орчинг эрхэмлэдэг. Бас тооцоотой, уян зөөлөн сэтгэлтэй, сонголт хийхдээ сайн.

Түүний талаар хэвлэлд
... Н .Болормаа боловсролын болон хүүхдийн байгууллагад ажиллаж ирсэн арвин туршлагатай. Н.Болормаа, энэ имижээрээ олон нийтэд үнэлэгдсэн билээ. Хүүхдийн эрхийн талаар санал бодлоо зоригтой илэрхийлэн, бяцхан иргэдийн ар гэр, амьдрал, эдлэх эрхийн тухай нийгэмд анхлан нээлттэй ярьж эхэлсэн хүн бол Н.Болормаа. Энэ утгаараа бага болон өсвөр насныхны боловсролд сэтгэлээ чилээх "хөрс" түүнд бий. Улаанбаатарын уугуул иргэн Н.Болормаа бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Улс төрийн хүрээний эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөн, заримдаа үнэн үгийг чангахан хэлчихдэг нь Н.Болормаагийн давуу тал, бас дутагдал байж болох.
М.Энхболд, Ц.Батбаяр
нарын асуудалтай хутгалдахгүй, хариуцлагаас үүрэлцэхгүй усан дундаас хуурай гарах санаатай. М.Энхболдыг унагахад чанга дуугарсныхаа шанг авч байгаа. Бас зам инвестын асуудал байна... /http://haru.blog.gogo.mn//
...Ерөнхийлөгчийн хүн
гэгддэг НИХТ-ийн дарга Н.Болормаа байна. М.Энхболдыг доош чихэх үүргийг сайн гүйцэтгэснийхээ шагналд тэр сайд болсон.../Нийгмийн толь 2007.12.14/

Х.Уянга

Ангилал : Н.Болормаа /ИТХ-ын дарга/ | Нийтэлсэн : bolod.M | Уншсан (103) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Халзанхүүгийн Наранхүү

2008-01-03 06:22
Халзанхүүгийн Наранхүү
Засгийн газрын
гишүүн Үйлдвэр худалдааны сайд.

Түүний зан чанар...
Ёсорхуу, тал засамтгай, мэдрэмтгий. Түүнд итгэж найдаж болно. Тэр хэзээ ч хуурч мэхлэхгүй. Ер нь хэнийг ч байсан хуурахыг хүсдэггүй. Өөрийгөө золиослох чадвараараа бусдаас ялгардаг. Сонгосон замаараа замнадаг. Эргэж буцна гэдгийг мэддэггүй. Үг дуу цөөтэй, их уншдаг, мэдээлэл сайтай, хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Ойр дотнын хүмүүс болон найз нөхөддөө их анхаарал тавьдаг. Гэр бүлийн амьдрал нь тэр бүр санаснаар л болдоггүй. Ямар ч саад бэрхшээлээс зугтдаггүй, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх нь элбэг.

Хэвлэлд түүний талаар...
...нэгэн үйлдвэр өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэр дотор нууцхан байгуулагдаж нээлтээ хийх гэж байгаа аж. Энэ үйлдвэрийн далд эзэн нь Х.Наранхүү...
...Х.Наранхүү нь 2005 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр УБҮ-ийн даргаар дахин улирч ажиллах болсон бөгөөд мэдээж МАХН-ынханы амттай "бялуу хуваах" том түлхээс нь болж өгсөн гэдэг...
... "Үйлдвэрийн
ажилчдыг хөөрөгдөж, ардчиллын уур амьсгалыг дэгдээдэг Ц.Балдоржийг ажлаас нь халах шалтгааныг ямар нэгэн аргаар гарга" гэсэн даалгаврыг намаасаа аваад байсан Х.Наранхүү РМЗ-гийн цех дотор болсон багахан ослоор шалтгаалан Ц.Балдоржийг саяхны нэгэн өдөр ажлаас халж орхисон аж. /www.sonin.mn/
... X.Наран
хүү зэсийн ханш өссөн сайхан үе ирсэн ч тэрээр ажилчдын цалинг нэмдэггүй, тэр бүү хэл, цаг тухайд нь тавьдаггүй, ажилчдын нийгмийн асуудалд анхаардаггүй, ажилчдаасаа тасарчихсан, бусдынхаа үгийг сонсдоггүй, хэдхэн хэлстийн даргатай л харьцдаг, орос монгол ажилчдын цалингийн зөрүүг ойртуулах арга хэмжээ авдаггүй, Эрдэнэт үйлдвэрийг олны ярьж байгаагаар бол МАХН-ынхны бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж өндөр үнээр нийлүүлдэг "шахааны" газар болгосон гээд тоочоод байвал түүний булхай, балаг барагдахгүй. /http://mglclub.com/
...2001 онд захирал болсныхоо дараахан Х.Наранхүү нууц но
ёнтныхоо даалгавраар гэрээний дагуу зэсийн баяжмал авч байсан "Капитал    Ресурс" компанийг шахан зайлуулснаас Эрдэнэт үйлдвэр 6 сая долларын хохирол үзжээ. Арбитрын шүүхийн шийдвэрээр "Эрдэнэт" 6 сая долларыг "Капитал Ресурс"-т төлсөн байна. Энэ ноцтой хохирлыг өөрийн харилцагч компанид нэн хямд үнээр зэсийн баяжмал нийлүүлэх, дансны аргаар нуух, тайлан балансаас баллуурдах замаар далд оруулжээ. "Капитал Ресурс" нь "Эрдэнэт"-ийн балансын бус нөөцийг эзэмшиж, катодын зэс боловсруулах жижиг үйлдвэр ажиллуулдаг юм. Энэ үйлдвэрийн 25 хувь нь "Эрдэнэт"-ийн мэдэлд байдаг. Оны босгон дээр Х.Наранхүү захирал балансын бус бүх нөөцөө "Капитал Ресурс"-т шилжүүлэх гэрээ байгуулсан байна...
...Н.Энхбаяр
өөрийн Эрдэнэт дэх бие төлөөлөгч, хамтарсан үйлдвэрийн захирал Х.Наранхүү нараар дамжуулан зэс хайлуулах үйлдвэрийг 189 сая еврогоор буюу 220 сая доллараар байгуулах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг 2006 оны 11 дүгээр 03-нд Москвад болсон хурлаас гаргуулсан байна. Уг нь 100 орчим сая долларын өртөгтэй үйлдвэр болохыг тоног төхөөрөмжийн компаниудын санал баталдаг, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан ч нотлон хэлж байсан.../www.goojuur.mn/
Ангилал : Х.Наранхvv /YХСайд@Эрдэнэт/ | Нийтэлсэн : bolod.M | Уншсан (80) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Миеэгомбын Энхболд

2008-01-03 06:18

УИХ-ын гишүүн. Засгийн газрын гишүүн
. шадар сайд
1964 оны 07 сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн.

Түүний зан чанар...
Цэвэр ариун сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Хайртай дотны хүндээ үнэнч, илэн далангүй ханддаг. Тэдний жинхэнэ мөн чанарыг танихад урт хугацаа шаардагдана. Тэд маш эмзэг сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй, тэсвэр тэвчээртэй. Тэд заяа тавиландаа захирагдахаас өөр аргаггүй гэж үздэг. Мөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг нарийн мэддэг. Сэтгэлийн хямралд өртөмтгий, ийм үед тэднийг ойлгодог хүмүүс л тусалж чадна.

Хэвлэлд түүний талаар...
...М.Энхболд дарга нөгөө л "сонгодог" аргаар Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулгыг дуудан уулзаж, дэд сайдын суудал амалсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд "ийм шанс гарахгүй бол Онцгой байдлын Отгонбаярыг хөөрхөөн түлхэж, суудлыг нь Гантулгад бэлэглэе" хэмээн тооцоолж байсан гэх сураг байдаг...
... Ерө
нхий сайдын зүгээс Ц.Гантулгад намын Их хурал болж өнгөртөл амаа хамхиж байхыг хүсэх, шаардахыг зэрэгцүүлэн байж Улаанбаатар хотын төвд, хотын А бүс буюу Их тойруу дотор томоохон хэмжээний газар амалсан бололтой... /ТВ9 Телевиз 2007-10-01/
...МАХН М.Энхболдыг
намын дарга болоход хөмсөг атируулан угтсан нь үнэн юм. Нам доторх нэр нөлөөгөө сэргээж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Ц.Нямдорж нарын нэр хүнд, нөлөө бүхий нөхдүүдэд барьцаалагдахаас буцсангүй. Барьцаанд үлдсэн Ерөнхий сайд М.Энхболд ардаа Зүүний хүчний холбоо, МАСЗХ, нийслэлийн намын хороо зэрэг хүчтэй бүлэглэлүүдийг жагсааж, эдийн засгийн хувьд айхааргүй хамгаалалтад орсон гэдгийг улс төр судлаачид хэлдэг...
...М.Энхболд мөнгийг
цацаж сурав. Үрж, тарааж дадав. Түүний Засгийн газрын хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн хэт нялуун бодлого өргөн хэрэглээний барааны үнэ өсөх суурь болсон гэдгийг зориуд хэлье. Иргэдийн ажил хийх идэвх суларч, халамжийн мөнгөөр халаасаа дүүргэхийг эрмэлзэх болов. Энэ бол загас барих аргыг зааж сургахаас эрс өөр асуудал юм. Зарим үед социализм эргэн ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа.../Өнөөдөр сонин 2007.11.30/

Ангилал : М.Энхболд /МАХН-ын дарга/ | Нийтэлсэн : bolod.M | Уншсан (74) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Раднаабазарын Раш

2008-01-03 06:15
Раднаабазарын Раш
УИХ-ын гишүүн. Засгийн газрын гишүүн
. ЗТАЖ-ын сайд
1953 оны 03 сарын 18- нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн.

Түүний зан чанар...
Тэднийг ойлгоход хэцүү. Хүмүүсийг нэвт шувт харах авъяастай. Хэзээч тэвчээр алдардаггүй, бусдыг гайхмаар сайн ойлгодог, нууц сайн хадгалдаг. Бусдаас ихийг шаарддаг. Эмзэг, аймхай, далдын хүчинд итгэдэг. Өөрийгөө боловсруулахын тулд ганцаараа байхыг эрхэмлэдэг. Тэд хийхээс илүү боддог. Ааш зан нь амархан хувирдаг, сэтгэлээр унахдаа амархан. Тэд ухаалаг сайхан сэтгэлтэй тул бусдын хайрыг татдаг.

Хэвлэлд түүний талаар...
...Мэдээж, төмөр замаар овоглотлоо ажилласан туршлага, зангарагийг нь дэнсэлж үзвээс Р.Раш Зам тээвэр, аялал жуулчлалын сайдыг өлхөн хийчих толгой гэдэгтэй хэн ч маргашгүй...
...УИХ-ын гишүүн Р.Раш
аливаа нэг асуудал дээр хэрийн барагтай түрүүлж дуугараад байхгүй ч нэг дуугарахаараа нэлээд жинтэйхэн үг хэлчихдэг нэгэн... /www.sonin.mn 2007.10.19/

   Жамъяандоржийн Батхуяг
УИХ-ын гишүүн. Засгийн газрын гишүүн
. ЗТАЖ-ын сайд
1962 оны 01 сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн.

Түүний зан чанар...
Амьдралын жинхэнэ үнэт зүйлийг мэдэрдэг, амжилт бүтээлдээ барддаггүй, гүнзгий сэтгэгч, бусдад үнэлэгдсэн хүмүүс байдаг. Дотны хүмүүсээ сонгохдоо бодолтой ханддаг. Ганцаараа байх дуртай. Өөрийн өвөрмөц онцлогоо насны эцэс хүртлээ хадгалдаг. Зөрүүд бусдын зөвлөгөөг сонсох дургүй, харин бусдад зөвлөх дуртай. Олон талаараа бусдаас давуу, бусдад нөлөөлөх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгүй атаархах нь элбэг байдаг. Аливааг эв зүйгээр зохицуулдаг.

Хэвлэлд түүний талаар...
...УИХ-д "хэл"-гүй хэдэн гишүүн бий. Өдий хүртэл "хэл"-д ороогүй тэдгээр гишүүдийн нэг нь Ж.Батхуяг. "Дуугүй хүний доодох нойтон" гэгчээр эрхэм гишүүн ус балгасан мэт байж чадсныхаа төлөө "өөрийгөө олонд таниулсан" нэгэн. Тиймдээ ч С.Баярын ивээлд багтан Батлах хамгаалахын сайдын сэнтийд заларлаа. Байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй энэ эрхмийг сайд болоход нь "хөхөө шиг донгоддог" зарим гишүүн дургүй байгаагаа илэрхийлж байсан. Харин түүнийг У.Хүрэлсүх, Л.Одончимэд Нарын гишүүн цээжээрээ хамгаалж, сайд болоход нь багагүй үүрэг гүйцэтгэв. Дашрамд сонирхуулахад, У.Хүрэлсүхэд Ж.Батхуяг гишүүн таалагддаг гэдгийг тэрбээр нуугаагүй. Өөрөөр хэлбэл, БХ-ын сайд Ж.Батхуяг их аятайхан залуу юм байх... /Өнөөдрийн Монгол 2007.12.10/
...АН-аас нэр дэвшсэн
УИХ-ын гишүүн Ж.Батхуяг 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшээд сонгогдсон хэдий ч зангаа хувиргаж урвагчийн дүрд хувилан ҮШН-д элссэн. Иймээс энэ нутгийнхан аль хэдийн "хамелион" алдрыг зүүлгэчихээд байгаа. /hhtp://www.mnnews.mn//
...УИХ-д сонгогдсон Ж.Батхуяг гэдэг эрхмийг сонгуулиас хойш барааг нь огт хараагүй. Сонгогдсон тойрогт нь хятадууд өдөр шөнөгүй ажиллаж нефть баялгийг нь шавхаж байгааг мэддэг үү? Мэдсэн ч мэдээгүй юм шиг "Коралия" царайлаад суугаад байна
уу? /httр ://zaazaa.wordpress.com/


УИХ-ын гишүүн. Засгийн газрын гишүүн
. ЗТАЖ-ын сайд
1953 оны 03 сарын 18- нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн.

Түүний зан чанар...
Тэднийг ойлгоход хэцүү. Хүмүүсийг нэвт шувт харах авъяастай. Хэзээч тэвчээр алдардаггүй, бусдыг гайхмаар сайн ойлгодог, нууц сайн хадгалдаг. Бусдаас ихийг шаарддаг. Эмзэг, аймхай, далдын хүчинд итгэдэг. Өөрийгөө боловсруулахын тулд ганцаараа байхыг эрхэмлэдэг. Тэд хийхээс илүү боддог. Ааш зан нь амархан хувирдаг, сэтгэлээр унахдаа амархан. Тэд ухаалаг сайхан сэтгэлтэй тул бусдын хайрыг татдаг.

Хэвлэлд түүний талаар...
...Мэдээж, төмөр замаар овоглотлоо ажилласан туршлага, зангарагийг нь дэнсэлж үзвээс Р.Раш Зам тээвэр, аялал жуулчлалын сайдыг өлхөн хийчих толгой гэдэгтэй хэн ч маргашгүй...
...УИХ-ын гишүүн Р.Раш
аливаа нэг асуудал дээр хэрийн барагтай түрүүлж дуугараад байхгүй ч нэг дуугарахаараа нэлээд жинтэйхэн үг хэлчихдэг нэгэн... /www.sonin.mn 2007.10.19/

   Жамъяандоржийн Батхуяг
УИХ-ын гишүүн. Засгийн газрын гишүүн
. ЗТАЖ-ын сайд
1962 оны 01 сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн.

Түүний зан чанар...
Амьдралын жинхэнэ үнэт зүйлийг мэдэрдэг, амжилт бүтээлдээ барддаггүй, гүнзгий сэтгэгч, бусдад үнэлэгдсэн хүмүүс байдаг. Дотны хүмүүсээ сонгохдоо бодолтой ханддаг. Ганцаараа байх дуртай. Өөрийн өвөрмөц онцлогоо насны эцэс хүртлээ хадгалдаг. Зөрүүд бусдын зөвлөгөөг сонсох дургүй, харин бусдад зөвлөх дуртай. Олон талаараа бусдаас давуу, бусдад нөлөөлөх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгүй атаархах нь элбэг байдаг. Аливааг эв зүйгээр зохицуулдаг.

Хэвлэлд түүний талаар...
...УИХ-д "хэл"-гүй хэдэн гишүүн бий. Өдий хүртэл "хэл"-д ороогүй тэдгээр гишүүдийн нэг нь Ж.Батхуяг. "Дуугүй хүний доодох нойтон" гэгчээр эрхэм гишүүн ус балгасан мэт байж чадсныхаа төлөө "өөрийгөө олонд таниулсан" нэгэн. Тиймдээ ч С.Баярын ивээлд багтан Батлах хамгаалахын сайдын сэнтийд заларлаа. Байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй энэ эрхмийг сайд болоход нь "хөхөө шиг донгоддог" зарим гишүүн дургүй байгаагаа илэрхийлж байсан. Харин түүнийг У.Хүрэлсүх, Л.Одончимэд Нарын гишүүн цээжээрээ хамгаалж, сайд болоход нь багагүй үүрэг гүйцэтгэв. Дашрамд сонирхуулахад, У.Хүрэлсүхэд Ж.Батхуяг гишүүн таалагддаг гэдгийг тэрбээр нуугаагүй. Өөрөөр хэлбэл, БХ-ын сайд Ж.Батхуяг их аятайхан залуу юм байх... /Өнөөдрийн Монгол 2007.12.10/
...АН-аас нэр дэвшсэн
УИХ-ын гишүүн Ж.Батхуяг 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшээд сонгогдсон хэдий ч зангаа хувиргаж урвагчийн дүрд хувилан ҮШН-д элссэн. Иймээс энэ нутгийнхан аль хэдийн "хамелион" алдрыг зүүлгэчихээд байгаа. /hhtp://www.mnnews.mn//
...УИХ-д сонгогдсон Ж.Батхуяг гэдэг эрхмийг сонгуулиас хойш барааг нь огт хараагүй. Сонгогдсон тойрогт нь хятадууд өдөр шөнөгүй ажиллаж нефть баялгийг нь шавхаж байгааг мэддэг үү? Мэдсэн ч мэдээгүй юм шиг "Коралия" царайлаад суугаад байна
уу? /httр ://zaazaa.wordpress.com/

Ангилал : Р.Раш /УИХ@Тємєр зам/ | Нийтэлсэн : bolod.M | Уншсан (72) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цэрэндашийн Цолмон

2008-01-03 06:04
Цэрэндашийн Цолмон
Засгийн газрын
гишүүн. Барилга хот байгуулалтын сайд
1953 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн.

Түүний зан чанар...
Арга заль ихтэй. Төрөлхийн цэцэн цэлмэг, ухаантай, үг дуу цөөтэй. Ажил үйлс нь бүтэх магадлал өндөр байдаг ч нарийн харамч хүмүүс байх нь олон. Зарим нь нэр алдрын хойноос хэт хөөцөлдөж, хувиа хичээдэг. Өөрийн бүтэлгүйтлийг тэвчдэггүй шийдэмгий улс. Гадна талдаа амгалан дүр эсгэвч маш тачаангуй, халуун хүмүүс байдаг. Дур булаам дүр төрх, зан ааштай боловч хөнгөн хийсвэр зантай тул гэр бүлийн амьдрал нь хүндрэл бэрхшээл ихтэй.

Хэвлэлд түүний талаар...
Тэрбээр Монгол Улсаа нийгмийн тогтолцоогоо дөнгөж сольж байх үеэс төрд зүтгэсэн. 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд, 1992-1996 онд Удирдлагын хөгжлийн институтийн ректор зэрэг ажил хийж явсныг нь хэлж байна. Болгар, ОХУ-д Элчин сайдаар сууж байв. Төрийн албанд 25 жил болж буй гэж түүний товч намтарт бичсэн байсан. Тавь дөнгөж гарч яваа харьцангуй залуу хүний хувьд энэ бол арвин туршлага шүү. С.Баярын Засгийн газар доторх хамгийн архаг сайд. Монголд ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэхэд ч Ц.Цолмон хувь нэмрээ оруулсан гэхэд хилсдэхгүй. 1990 оны өвлийн жаварт хайруулан өлсгөлөн зарлаж суугаагүй ч ингэж байсан хүмүүсийн тэмцлийн үр дүнг олон түмэнд амсуулалцсан. АН-ын эгнээнд багтаж явсан. Харин 2004 оны сонгуулийн дараа хэсэг нөхдийн хамт түүнээсээ өрх тусгаарлаж өөр нам байгуулсан. Иймэрхүү тууштай бус байх явдал манай улстөрчдөд түгээмэл байдаг болохоор Цолмонг урвасан шарвасан гэж хэлэхэд хэцүү. /hhtp://haru.blog.gogo.mn//

Чүлтэмийн Улаан

2008-01-03 06:03
Чүлтэмийн Улаан
УИХ-ын гиш
үүн. Засгийн газрын гишүүн. Сангийн сайд
1954 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн.

Түүний зан чанар...
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг, ухамсартай. Дотны хүмүүстээ эелдэг зөөлөн хандаж хайрлаж хамгаалдаг. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн авдаг, өөрийгөө хянах гайхалтай чадвартай. Ухаандаа захирагдахаас илүү зөн билгээ дагадаг. Найз нөхдөө үнэлдэг, тэдэндээ Үнэнч бөгөөд өндөр шаардлага тавьдаг. Бусдаас санаа бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаг. Хэнтэй ч эөлдэг боловсон харьцдаг. Барагтайд уурладаггүй, нэг уурлавал аймшигтай. Урлаг хөгжимд дуртай.

Хэвлэлд түүний талаар...
...Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр БНХАУ-аас Монгол Улсын иргэдийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулан олгосон 200 сая юаны хөнгөлттэй зээлийг өнөөгийн Сангийн сайд байхдаа Хятадын NFC компанид олгосон...
 
... Тагнуул цагдаагийнхан өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын даргад нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн бичиг өгсөн байна. Үүнийг нь УИХ-ын дарга Ц.Нямдорж хав дарсан сураг дуулдана. Энэ дөрвөн гишүүнд Д.Идэвхтэн, Ч.Улаан, Р.Буд, Т.Бадамжунай нарын нэр байсан гэнэ... /Өдрийн сонин/
...Х.Баатарын хэрэгт холбогдсон МАХН-ын нэр нөлөө бүхий олон хүнийг сугалж авч гарсан гэдэг. Шүүх хурал дэзр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Т.Бадамжунай, Ч.Улаан нарын нэр дурдагдсан боловч тэднээс нэг нь ч шүүхийг хүндэтгэж биеэр ирж мэдүүлэг өгсөнгүй.
Цагтаа тэд Х.Баатарыг хажуу бөөрөндөө байлгаж, хөрөнгө босгох хатуу үүрэг, даалгавраар дарамталж байсан хэрнээ одоо болохоор Ч.Улаан нь "Х.Баатарыг би танихгүй" гэж мэлзэж ... Намынхаа даалгаврыг биелүүлж 100 сая төгрөгийн хандив цуглуулсан Х.Баатараас хамгийн түрүүнд нүүр буруулсан хүний нэг нь Ч.Улаан билээ. Үүрэг даалгавар өгсөн Ч.Улаан нар сугарч үлдээд хөөрхий муу гүйцэтгэгч Х.Баатар нар л хэрэгтэн боллоо. /www.sonin.mn 2006.09.18/
...Хятадын хөрөнгө оруулалттай "Цайрт минерал" ХХК. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Төмөртийн овоо"-ны Цайрын ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх хугацаанд татварын тогтвортой нөхцлийг хангах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж  1998 оны тавдугаар сарын 15-наас 2013 оны тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд нийт арван жил ашиглаж 21 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тусгагдсан. Уг гэрээг 1998 онд Сангийн сайд асан Б.Батбаяр байгуулж байжээ. Тус орд нь 7689.4 мянган тонн хүдэр, 885.3 мянган тонн металл цайрын нөөцтэй гэж тогтоогдсон ч эд
үгээ тус ордыг түүнээс ч их нөөцтэй, өдөр болгон 10 тоннын даацтай 20-30 машин Хятад руу өдөр шөнөгүй цайр зөөж байгаа гэдгийг нутгийн иргэд батална. Мөн түүнээс гадна уг ордыг "Цайрт минерал" ХХК-ын нэр дээр ашиглуулахын тулд Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ч.Улаан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн эдүгээ томоохон хувь эзэмшигчийн нэг...
Х.Баатар: Би хахууль аваагүй. МАХН-ын бага
хурлын гишүүний хувьд намаас өгсөн чиг үүргийн дагуу УИХ-ын сонгуулийн үеэр Ч.Улаан сайд ... зэрэг хүмүүст 100 шахам сая төгрөг цуглуулж өгсөн /Зууны мэдээ 2006.09.05/

Ангилал : Ч.Улаан /МАХН/ | Нийтэлсэн : bolod.M | Уншсан (71) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нямаагийн Энхболд

2008-01-03 06:00
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга
1957 оны нэгдүгээр сарын 6-нд төрсөн.

Түүний зан чанар...
Түүний амжилт бүтээл амьдралын бэрхшээлийг даван туулсаны билэгдэл болдог. Бусад хүмүүс тэднийг хайрлахаас илүү хүндэлдэг. Итгэл даадаг, үнэнч шударга, зарчимч, ганцаардлыг үзэн яддаг, бусдад итгэдэггүй, хуучинсаг үзэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, нууцлаг, муу санадаг, үүргээ ухамсарладаг. Тэд сайн үйл хийх дуртай. Аливаад зөв шийд гаргадаг, зан ааш нь хаврын тэнгэр шиг хувирч байдаг.

Хэвлэлд түүний талаар...
...тэрбээр харин элдэв хэл аманд өртөхгүй яваад байгаа. Бохир орчинд цэвэр яваад буй цөөн хүний нэг. Төрөөс оноосон ажлыг хүнээс дутахгүй хийж ирсэн. ГХ-ийн сайд Н.Энхболд бол хувийн зан чанар, улс төрийн ноён нуруу сайтай эр тул ерөнхий рамаараа толгой цохиж байгаа бололтой. Тэрээр хоёр удаа парламентад суусан туршлагатай улс төрч. /www.nutag.mn 2007.12.03/
Б.Жаргалсайхан "Н
.Энхболд ажлыг яаж хойш татах вэ гэдгийг л мэддэг. Арчаагүй, коммунист арга барилаар ажилладаг. Ц.Нямдорж шиг захиргаадалтын, бүдүүлэг, мулгуу айдлаар сүрдүүлдэг. Тэгээд ичихгүй Засгийн газарт орно гээд мэлтийгээд сууж байна" гэж хэллээ. /www.yes.mn 2007.12.06/

Ангилал : Н.Энхболд /ЗГХЭГдарга/ | Нийтэлсэн : bolod.M | Уншсан (84) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

С.Баяр ба түүний нөхөд

2008-01-03 05:59
С.Баяр
МУ-ын Ерөнхий сай