Түүний талаар хэвлэлд
... Н .Болормаа боловсролын болон хүүхдийн байгууллагад ажиллаж ирсэн арвин туршлагатай. Н.Болормаа, энэ имижээрээ олон нийтэд үнэлэгдсэн билээ. Хүүхдийн эрхийн талаар санал бодлоо зоригтой илэрхийлэн, бяцхан иргэдийн ар гэр, амьдрал, эдлэх эрхийн тухай нийгэмд анхлан нээлттэй ярьж эхэлсэн хүн бол Н.Болормаа. Энэ утгаараа бага болон өсвөр насныхны боловсролд сэтгэлээ чилээх "хөрс" түүнд бий. Улаанбаатарын уугуул иргэн Н.Болормаа бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Улс төрийн хүрээний эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөн, заримдаа үнэн үгийг чангахан хэлчихдэг нь Н.Болормаагийн давуу тал, бас дутагдал байж болох.
М.Энхболд, Ц.Батбаяр нарын асуудалтай хутгалдахгүй, хариуцлагаас үүрэлцэхгүй усан дундаас хуурай гарах санаатай. М.Энхболдыг унагахад чанга дуугарсныхаа шанг авч байгаа. Бас зам инвестын асуудал байна... /http://haru.blog.gogo.mn//
...Ерөнхийлөгчийн хүн гэгддэг НИХТ-ийн дарга Н.Болормаа байна. М.Энхболдыг доош чихэх үүргийг сайн гүйцэтгэснийхээ шагналд тэр сайд болсон.../Нийгмийн толь 2007.12.14/
Х.Уянга
Түүний зан чанар...
Ёсорхуу, тал засамтгай, мэдрэмтгий. Түүнд итгэж найдаж болно. Тэр хэзээ ч хуурч мэхлэхгүй. Ер нь хэнийг ч байсан хуурахыг хүсдэггүй. Өөрийгөө золиослох чадвараараа бусдаас ялгардаг. Сонгосон замаараа замнадаг. Эргэж буцна гэдгийг мэддэггүй. Үг дуу цөөтэй, их уншдаг, мэдээлэл сайтай, хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Ойр дотнын хүмүүс болон найз нөхөддөө их анхаарал тавьдаг. Гэр бүлийн амьдрал нь тэр бүр санаснаар л болдоггүй. Ямар ч саад бэрхшээлээс зугтдаггүй, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх нь элбэг.
Түүний зан чанар...
Цэвэр ариун сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Хайртай дотны хүндээ үнэнч, илэн далангүй ханддаг. Тэдний жинхэнэ мөн чанарыг танихад урт хугацаа шаардагдана. Тэд маш эмзэг сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй, тэсвэр тэвчээртэй. Тэд заяа тавиландаа захирагдахаас өөр аргаггүй гэж үздэг. Мөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг нарийн мэддэг. Сэтгэлийн хямралд өртөмтгий, ийм үед тэднийг ойлгодог хүмүүс л тусалж чадна.
Хэвлэлд түүний талаар...
...М.Энхболд дарга нөгөө л "сонгодог" аргаар Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулгыг дуудан уулзаж, дэд сайдын суудал амалсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд "ийм шанс гарахгүй бол Онцгой байдлын Отгонбаярыг хөөрхөөн түлхэж, суудлыг нь Гантулгад бэлэглэе" хэмээн тооцоолж байсан гэх сураг байдаг...
... Ерөнхий сайдын зүгээс Ц.Гантулгад намын Их хурал болж өнгөртөл амаа хамхиж байхыг хүсэх, шаардахыг зэрэгцүүлэн байж Улаанбаатар хотын төвд, хотын А бүс буюу Их тойруу дотор томоохон хэмжээний газар амалсан бололтой... /ТВ9 Телевиз 2007-10-01/
...МАХН М.Энхболдыг намын дарга болоход хөмсөг атируулан угтсан нь үнэн юм. Нам доторх нэр нөлөөгөө сэргээж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Ц.Нямдорж нарын нэр хүнд, нөлөө бүхий нөхдүүдэд барьцаалагдахаас буцсангүй. Барьцаанд үлдсэн Ерөнхий сайд М.Энхболд ардаа Зүүний хүчний холбоо, МАСЗХ, нийслэлийн намын хороо зэрэг хүчтэй бүлэглэлүүдийг жагсааж, эдийн засгийн хувьд айхааргүй хамгаалалтад орсон гэдгийг улс төр судлаачид хэлдэг...
...М.Энхболд мөнгийг цацаж сурав. Үрж, тарааж дадав. Түүний Засгийн газрын хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн хэт нялуун бодлого өргөн хэрэглээний барааны үнэ өсөх суурь болсон гэдгийг зориуд хэлье. Иргэдийн ажил хийх идэвх суларч, халамжийн мөнгөөр халаасаа дүүргэхийг эрмэлзэх болов. Энэ бол загас барих аргыг зааж сургахаас эрс өөр асуудал юм. Зарим үед социализм эргэн ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа.../Өнөөдөр сонин 2007.11.30/
Түүний зан чанар...
Тэднийг ойлгоход хэцүү. Хүмүүсийг нэвт шувт харах авъяастай. Хэзээч тэвчээр алдардаггүй, бусдыг гайхмаар сайн ойлгодог, нууц сайн хадгалдаг. Бусдаас ихийг шаарддаг. Эмзэг, аймхай, далдын хүчинд итгэдэг. Өөрийгөө боловсруулахын тулд ганцаараа байхыг эрхэмлэдэг. Тэд хийхээс илүү боддог. Ааш зан нь амархан хувирдаг, сэтгэлээр унахдаа амархан. Тэд ухаалаг сайхан сэтгэлтэй тул бусдын хайрыг татдаг.
Хэвлэлд түүний талаар...
...Мэдээж, төмөр замаар овоглотлоо ажилласан туршлага, зангарагийг нь дэнсэлж үзвээс Р.Раш Зам тээвэр, аялал жуулчлалын сайдыг өлхөн хийчих толгой гэдэгтэй хэн ч маргашгүй...
...УИХ-ын гишүүн Р.Раш аливаа нэг асуудал дээр хэрийн барагтай түрүүлж дуугараад байхгүй ч нэг дуугарахаараа нэлээд жинтэйхэн үг хэлчихдэг нэгэн... /www.sonin.mn 2007.10.19/
Жамъяандоржийн Батхуяг
УИХ-ын гишүүн. Засгийн газрын гишүүн. ЗТАЖ-ын сайд
1962 оны 01 сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн.
Түүний зан чанар...
Амьдралын жинхэнэ үнэт зүйлийг мэдэрдэг, амжилт бүтээлдээ барддаггүй, гүнзгий сэтгэгч, бусдад үнэлэгдсэн хүмүүс байдаг. Дотны хүмүүсээ сонгохдоо бодолтой ханддаг. Ганцаараа байх дуртай. Өөрийн өвөрмөц онцлогоо насны эцэс хүртлээ хадгалдаг. Зөрүүд бусдын зөвлөгөөг сонсох дургүй, харин бусдад зөвлөх дуртай. Олон талаараа бусдаас давуу, бусдад нөлөөлөх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгүй атаархах нь элбэг байдаг. Аливааг эв зүйгээр зохицуулдаг.
Хэвлэлд түүний талаар...
...УИХ-д "хэл"-гүй хэдэн гишүүн бий. Өдий хүртэл "хэл"-д ороогүй тэдгээр гишүүдийн нэг нь Ж.Батхуяг. "Дуугүй хүний доодох нойтон" гэгчээр эрхэм гишүүн ус балгасан мэт байж чадсныхаа төлөө "өөрийгөө олонд таниулсан" нэгэн. Тиймдээ ч С.Баярын ивээлд багтан Батлах хамгаалахын сайдын сэнтийд заларлаа. Байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй энэ эрхмийг сайд болоход нь "хөхөө шиг донгоддог" зарим гишүүн дургүй байгаагаа илэрхийлж байсан. Харин түүнийг У.Хүрэлсүх, Л.Одончимэд Нарын гишүүн цээжээрээ хамгаалж, сайд болоход нь багагүй үүрэг гүйцэтгэв. Дашрамд сонирхуулахад, У.Хүрэлсүхэд Ж.Батхуяг гишүүн таалагддаг гэдгийг тэрбээр нуугаагүй. Өөрөөр хэлбэл, БХ-ын сайд Ж.Батхуяг их аятайхан залуу юм байх... /Өнөөдрийн Монгол 2007.12.10/
...АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Батхуяг 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшээд сонгогдсон хэдий ч зангаа хувиргаж урвагчийн дүрд хувилан ҮШН-д элссэн. Иймээс энэ нутгийнхан аль хэдийн "хамелион" алдрыг зүүлгэчихээд байгаа. /hhtp://www.mnnews.mn//
...УИХ-д сонгогдсон Ж.Батхуяг гэдэг эрхмийг сонгуулиас хойш барааг нь огт хараагүй. Сонгогдсон тойрогт нь хятадууд өдөр шөнөгүй ажиллаж нефть баялгийг нь шавхаж байгааг мэддэг үү? Мэдсэн ч мэдээгүй юм шиг "Коралия" царайлаад суугаад байна уу? /httр ://zaazaa.wordpress.com/

Арга заль ихтэй. Төрөлхийн цэцэн цэлмэг, ухаантай, үг дуу цөөтэй. Ажил үйлс нь бүтэх магадлал өндөр байдаг ч нарийн харамч хүмүүс байх нь олон. Зарим нь нэр алдрын хойноос хэт хөөцөлдөж, хувиа хичээдэг. Өөрийн бүтэлгүйтлийг тэвчдэггүй шийдэмгий улс. Гадна талдаа амгалан дүр эсгэвч маш тачаангуй, халуун хүмүүс байдаг. Дур булаам дүр төрх, зан ааштай боловч хөнгөн хийсвэр зантай тул гэр бүлийн амьдрал нь хүндрэл бэрхшээл ихтэй.
Хэвлэлд түүний талаар...
Тэрбээр Монгол Улсаа нийгмийн тогтолцоогоо дөнгөж сольж байх үеэс төрд зүтгэсэн. 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд, 1992-1996 онд Удирдлагын хөгжлийн институтийн ректор зэрэг ажил хийж явсныг нь хэлж байна. Болгар, ОХУ-д Элчин сайдаар сууж байв. Төрийн албанд 25 жил болж буй гэж түүний товч намтарт бичсэн байсан. Тавь дөнгөж гарч яваа харьцангуй залуу хүний хувьд энэ бол арвин туршлага шүү. С.Баярын Засгийн газар доторх хамгийн архаг сайд. Монголд ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэхэд ч Ц.Цолмон хувь нэмрээ оруулсан гэхэд хилсдэхгүй. 1990 оны өвлийн жаварт хайруулан өлсгөлөн зарлаж суугаагүй ч ингэж байсан хүмүүсийн тэмцлийн үр дүнг олон түмэнд амсуулалцсан. АН-ын эгнээнд багтаж явсан. Харин 2004 оны сонгуулийн дараа хэсэг нөхдийн хамт түүнээсээ өрх тусгаарлаж өөр нам байгуулсан. Иймэрхүү тууштай бус байх явдал манай улстөрчдөд түгээмэл байдаг болохоор Цолмонг урвасан шарвасан гэж хэлэхэд хэцүү. /hhtp://haru.blog.gogo.mn//
Түүний зан чанар...
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг, ухамсартай. Дотны хүмүүстээ эелдэг зөөлөн хандаж хайрлаж хамгаалдаг. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн авдаг, өөрийгөө хянах гайхалтай чадвартай. Ухаандаа захирагдахаас илүү зөн билгээ дагадаг. Найз нөхдөө үнэлдэг, тэдэндээ Үнэнч бөгөөд өндөр шаардлага тавьдаг. Бусдаас санаа бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаг. Хэнтэй ч эөлдэг боловсон харьцдаг. Барагтайд уурладаггүй, нэг уурлавал аймшигтай. Урлаг хөгжимд дуртай.
Хэвлэлд түүний талаар...
...Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр БНХАУ-аас Монгол Улсын иргэдийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулан олгосон 200 сая юаны хөнгөлттэй зээлийг өнөөгийн Сангийн сайд байхдаа Хятадын NFC компанид олгосон...
... Тагнуул цагдаагийнхан өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын даргад нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн бичиг өгсөн байна. Үүнийг нь УИХ-ын дарга Ц.Нямдорж хав дарсан сураг дуулдана. Энэ дөрвөн гишүүнд Д.Идэвхтэн, Ч.Улаан, Р.Буд, Т.Бадамжунай нарын нэр байсан гэнэ... /Өдрийн сонин/
...Х.Баатарын хэрэгт холбогдсон МАХН-ын нэр нөлөө бүхий олон хүнийг сугалж авч гарсан гэдэг. Шүүх хурал дэзр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Т.Бадамжунай, Ч.Улаан нарын нэр дурдагдсан боловч тэднээс нэг нь ч шүүхийг хүндэтгэж биеэр ирж мэдүүлэг өгсөнгүй. Цагтаа тэд Х.Баатарыг хажуу бөөрөндөө байлгаж, хөрөнгө босгох хатуу үүрэг, даалгавраар дарамталж байсан хэрнээ одоо болохоор Ч.Улаан нь "Х.Баатарыг би танихгүй" гэж мэлзэж ... Намынхаа даалгаврыг биелүүлж 100 сая төгрөгийн хандив цуглуулсан Х.Баатараас хамгийн түрүүнд нүүр буруулсан хүний нэг нь Ч.Улаан билээ. Үүрэг даалгавар өгсөн Ч.Улаан нар сугарч үлдээд хөөрхий муу гүйцэтгэгч Х.Баатар нар л хэрэгтэн боллоо. /www.sonin.mn 2006.09.18/
...Хятадын хөрөнгө оруулалттай "Цайрт минерал" ХХК. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Төмөртийн овоо"-ны Цайрын ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх хугацаанд татварын тогтвортой нөхцлийг хангах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж 1998 оны тавдугаар сарын 15-наас 2013 оны тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд нийт арван жил ашиглаж 21 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тусгагдсан. Уг гэрээг 1998 онд Сангийн сайд асан Б.Батбаяр байгуулж байжээ. Тус орд нь 7689.4 мянган тонн хүдэр, 885.3 мянган тонн металл цайрын нөөцтэй гэж тогтоогдсон ч эдүгээ тус ордыг түүнээс ч их нөөцтэй, өдөр болгон 10 тоннын даацтай 20-30 машин Хятад руу өдөр шөнөгүй цайр зөөж байгаа гэдгийг нутгийн иргэд батална. Мөн түүнээс гадна уг ордыг "Цайрт минерал" ХХК-ын нэр дээр ашиглуулахын тулд Сангийн сайд асан УИХ-ын гишүүн